Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.07.11/ Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагаанд оролцож, үзэж сонирхлоо.
Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдэл, төрт ёс, түүх, соёл, өв уламжлал, зан заншлыг бэлгэдсэн Үндэсний баяр наадмын нээлтийн үйл ажиллагааны дараа УИХ-ын дарга С.Бямбацогт сурын талбайд зочлов. Энэ үеэр монгол төрийн уламжлалын дагуу нум эвшээлгэн, сум тавихад наадамчин олон уухайлан баяр хүргэлээ.
Мөн УИХ-ын дарга шагайн асарт саатаж, шагай харван наадамчин олондоо хүндэтгэл үзүүллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3576
EUR | 4008
CNY | 523
RUB | 42.25
JPY | 21.46
KRW | 2.23
