Гэрэл зургийг MPA.mn

Улсын Их Хурал Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орууллаа.

Өөрчлөлтөөр Монгол Улсын Ерөнхийлөгч Их Монгол Улс байгуулагдсаны тэгш ойг тохиолдуулан үндэсний бөхийн барилдаанд 1024 бөх барилдуулах шийдвэрийг тухай бүр гаргах эрхтэй болж байна.

Мөн үндэсний бөхийн цол олгох зохицуулалтад өөрчлөлт оруулж, аймгийн начин цолны зэрэгцээ зургаа давсан бөхөд аймгийн харцага цол олгохоор тусгажээ.

Түүнчлэн барилдах бөхийн тоотой холбоотой зохицуулалтыг өргөжүүлж, өмнө нь 128 хүртэлх бөх барилдуулдаг байсан тохиолдлыг 256 хүртэл, 256 хүртэлх бөх барилдуулдаг байсан тохиолдлыг 512 хүртэл болгон нэмэгдүүлсэн байна. Мөн 64 хүртэлх бөх барилдуулдаг байсан зохицуулалтыг 128 хүртэл болгон өөрчилжээ.

Хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Үндэсний их баяр наадмын үеэр зохион байгуулагдах үндэсний бөхийн барилдааны зохицуулалт, цол олголтын тогтолцоог боловсронгуй болгох нөхцөл бүрдэнэ гэж хууль санаачлагчид үзэж байна.

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 9 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 9.5 дахь хэсэг нэмсүгэй:
“9.5.Монгол Улсын Ерөнхийлөгч энэ хуулийн 9.1-д заасан хугацаанаас үл хамаарч Их Монгол Улс байгуулагдсаны тэгш ойг тохиолдуулан 1024 бөх барилдуулах шийдвэрийг тухай бүр гаргаж болно.”

2 дугаар зүйл. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсгийн “аймгийн начин,” гэсний дараа “зургаа давсан бөхөд аймгийн харцага” гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийн “Улсын баяр наадамд” гэснийг “Энэ хуульд өөрөөр заагаагүй бол улсын баяр наадамд” гэж, мөн зүйлийн 9.5 дахь хэсгийн “128 хүртэлх бөх” гэснийг “256 хүртэлх бөх” гэж, “256 хүртэлх бөх” гэснийг “512 хүртэлх бөх” гэж, мөн зүйлийн 9.6 дахь хэсгийн “64 хүртэлх бөх” гэснийг “128 хүртэлх бөх” гэж, мөн зүйлийн 9.5, 9.6, 9.7, 9.8, 9.9 дэх хэсгийг дугаарыг “9.6, 9.7, 9.8, 9.9, 9.10” гэж өөрчилсүгэй.

#Үндэсний их баяр наадмын тухай хууль, #хуулийн нэмэлт өөрчлөлт, #наадмын хууль,