“Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. 

Усны тухай хууль, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулиудад “ус дахин ашиглах”, “дахин ашиглах цэвэрлэсэн ус”-тай холбогдсон харилцааг зохицуулсан зохицуулалт байхгүй тул “цэвэрлэсэн усыг дахин ашиглах”, “дахин ашиглах усны эх үүсвэр” зэрэг нэр томьёо, хаягдал усыг дахин боловсруулах үйлдвэрлэл, түүний дэд бүтэц, шугам хоолойн ашиглалт, хамгаалалт, хариуцлагын тогтолцоог бий болгох, дахин ашиглах цэвэрлэсэн усны үнэ тарифыг тогтоох эрх зүйн зохицуулалтгүй байгаа юм.

Иймд хуульд дахин ашиглах цэвэрлэсэн усыг үйлдвэрлэх, хэрэглэхтэй холбоотой үйл ажиллагааг зохицуулах талаар нэмэлт, өөрчлөлт оруулж цаашид мэргэжлийн байгууллагын саналыг тусгах зорилгоор энэхүү хэлэлцүүлгийг ХББОСЯ-аас зохион байгууллаа.

#live, #хэлэлцүүлэг, #ус ашиглалтын тухай хууль,