Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп холбооны засгийн газар 500 мянга гаруй хүүхдийн “Trump Account” хадгаламжийн дансанд анхны 1000 ам.долларын хөрөнгө оруулалтыг байршуулсан талаар мэдэгдлээ. Энэ нь хүүхдүүдийг багаас нь хуримтлал үүсгэж, хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулах соёлыг төлөвшүүлэх зорилготой шинэ хөтөлбөрийн эхний шат юм.
Хөтөлбөрийн дагуу 2025-2028 онд төрсөн АНУ-ын иргэн хүүхэд бүр 1000 ам.долларын анхны хөрөнгө оруулалттай данс нээлгэх эрхтэй. Уг мөнгийг бага зардалтай индексийн санд автоматаар байршуулж, хуримтлал нь зах зээлийн өгөөжөөр өсөх боломжтой юм. Данс эзэмшигч 18 нас хүрсний дараа уг хөрөнгийг ашиглах эрхтэй болно.

Трамп Нью-Йоркийн хөрөнгийн биржийн арилжааны нээлтийг Цагаан ордноос цахимаар эхлүүлэх үеэрээ энэхүү хөтөлбөрийг “ирээдүй үеийг хөрөнгө оруулалт, бизнесийн сэтгэлгээтэй болгон төлөвшүүлэх томоохон алхам” хэмээн онцолжээ.
Хөтөлбөрийг томоохон компаниуд дэмжиж эхэлсэн бөгөөд Micron 250 сая ам.долларын санхүүжилт амласан бол Visa, Dell, Comcast зэрэг компаниуд мөн оролцож байна.
Харин шүүмжлэгчид уг санаачилга нь зөвхөн төрөөс олгох 1000 ам.доллараар хязгаарлагдахгүй, эцэг эхийн нэмэлт хуримтлал шаарддаг тул бага орлоготой өрхүүд бүрэн үр өгөөжийг нь хүртэж чадахгүй байж болзошгүй гэж үзэж байна.

Эх сурвалж: Reuters

#Трамп,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3574