Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

Францын тансаг зэрэглэлийн загварын ордон "Dior" поп од Тэйлор Свифтийн хуримын даашинзыг урлах эрхийг авч, өрсөлдөгч "Chanel"-ийг энэ удаад ардаа орхисон нь загварын ертөнцийн хамгийн том үйл явдлуудын нэгээр нэрлэгдэж байна.

Тэйлор Свифт болон Америкийн хөлбөмбөгийн од Трэвис Келси нарын Нью-Йорк хотод болсон хуримд хосууд хоёулаа "Dio"-ийн захиалгаар урласан Haute Couture хувцас өмсжээ. Свифтийн хуримын даашинз болон Келсигийн хослолыг "Dior"-ын уран бүтээлийн захирал Жонатан Андерсон хосуудтай нягт хамтран ажиллаж бүтээсэн байна.

Хурим маш өндөр нууцлалтай болсон бөгөөд ёслолын албан ёсны гэрэл зургууд одоогоор нийтлэгдээгүй байна. Гэсэн ч дэлхийн хамгийн нөлөө бүхий уран бүтээлчдийн нэг Тэйлор Свифтийн хуримын даашинзыг бүтээсэн нь "Dior" брэндийн хувьд маркетингийн асар том амжилт гэж загварын салбарынхан үнэлж байна. Свифт Instagram-д 273 сая гаруй дагагчтай бөгөөд түүний өмссөн хувцас дэлхий даяар чиг хандлага тогтоох нөлөөтэй гэж үздэг.

Загварын шинжээчдийн хэлснээр энэхүү сонголт нь "Dior" болон Жонатан Андерсоны нэрийг хуримын загварын түүхэнд онцгой байр суурь эзлэхэд түлхэц болох болох нь гарцаагүй. Андерсон "Dior"-т ажиллаад ердөө нэг жил болж байгаа бөгөөд энэ нь түүний хамгийн нэр хүндтэй бүтээлүүдийн нэгд тооцогдож байна.

Эх сурвалж: Reuters

#Тэйлор Свифт, #Dior,