Байгаль орчны улсын хяналтын байцаагч, байгаль хамгаалагч, экологийн цагдаагийн алба хаагчдын нэгдсэн зөвлөгөөн боллоо. 

Байгаль орчны улсын хяналтын байцаагч, байгаль хамгаалагч, экологийн цагдаагийн алба хаагчдын нэгдсэн зөвлөгөөн болж, салбарын өмнө тулгамдаж буй асуудал, цаашдын зорилт, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо. Зөвлөгөөнөөр байгаль орчны эсрэг зөрчил, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах, хяналт шалгалтын үр нөлөөг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцсэн байна.

Мөн байгаль хамгаалагчид, улсын байцаагчид, экологийн цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлж, мэдээлэл солилцоо, шуурхай ажиллагааг сайжруулахад анхаарах шаардлагатайг онцолжээ. Оролцогчид ой, ус, ан амьтан, газрын хэвлий зэрэг байгалийн нөөцөд учирч буй хууль бус үйл ажиллагаатай тэмцэхэд тулгарч буй хүндрэл бэрхшээл, шийдвэрлэх арга замын талаар хэлэлцэж, орон нутаг дахь хяналт хамгааллын ажлыг эрчимжүүлэх чиглэлээр санал дэвшүүлсэн байна.

Мөн зөвлөгөөний үеэр байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилт, экологийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын үр дүнг танилцуулж, салбарын шилдэг алба хаагчдыг шагнан урамшуулжээ.

Гэрэл зургийг MPA.mn

#live, #БОУАӨЯ, #Байгаль хамгаалал, #нэгдсэн зөвлөгөөн,

Erka 202.9.46.196
2026-06-09
За нөгөө саяын цооногт 3 настай охиныг унагааж цаазлахад гол гавъяа байгуулсан нөхөр чинь эдний нэг шүү дээ
Хариулах