Уртын дууны өв соёлыг сэргээж, Төрийн тахилгат Отгонтэнгэр хайрхны магтаал “Оройн чимэг” уртын дууны овоот цогцолборыг Завхан аймгийн Отгон сумын нутагт бүтээн босгох талаараа "Оройн чимэг Этүгэн" ТББ-аас мэдээлэл өглөө. 

Монголд анх удаа мартагдсан өв соёлыг сэргээж, “ОРОЙН ЧИМЭГ” уртын дууны овоог бүтээн босгох ажлыг “Оройн Чимэг Этүгэн” ТББ-аас санаачлаад байна.

Завхан аймгийн Отгон сумын Буянт багийн нутаг Хүрээгийн аманд байх Поврон толгойн зүүн өвөрт Монголд анх удаа төрийн тахилгат Отгонтэнгэр хайрханы магтаал 33 бадаг уртын дуугаараа нэрлэгдсэн “ОРОЙН ЧИМЭГ” уртын дууны овоот цогцолборыг бүтээн босгох гэж байна.

Монголчууд эрт үеэс ургал голынхоо дэргэд нам дор газар овоо босгон, тэр овоондоо уртын дуу дуулж, уул усаа баясгадаг уламжлалтай байсан бөгөөд ингэж уртын дуугаар уул усаа аргадан баясгаснаар зундаа ган гачиггүй, өвөлдөө зуд турхангүй жилийн дөрвөн улиралдаа таатай сайхан байж, нүүдлийн мал аж ахуйгаа эрхэлсээр ирсэн ард түмэн билээ.

Ийм сайхан уламжлалт соёл маань 1930-аад оноос хойш алдуурч мартагдсан бөгөөд эдүгээ байгаль цаг уурын өөрчлөлттэй болсон энэ цаг үед ингэж уртын дууны овоогоо сэргээж, бүтээн босгосноор байгаль дэлхийгээ уртын дуугаар аргадан баясгадаг уламжлал маань сэргэж зогсохгүй гадаад дотоодын аялагч, жуулчдад уламжлалт өв соёлоо таниулсан, хүүхэд багачууд уртын дуунд дуртай болж, хүн бүхнийг соёл гэгээрүүлсэн сайхан үйл болох юм.

Энэхүү овоо нь “Оройн чимэг” уртын дуугаар нэрлэгдэх болсон нь ихээхэн учиртай бөгөөд Отгонтэнгэр хайрханы тал бүрээс нь шинжин магтсан 33 бадаг энэхүү уртын дууг Отгон нутгийн уугуул, Ашиддарь хэмээх ардын билиг авьяастан, ерөөлч магтаалч, яруу найрагч, уртын дууч хүн 1800-аад оны дунд үед зохиосон түүхтэй.

“ОРОЙН ЧИМЭГ” 33 бадаг уртын дуунд Отгонтэнгэр хайрханыг Очирваань бурхан хийгээд бурхдын оронтой зүйрлэн

Оройн чимэг болсон
Отгон хайрхан уул аа
Орчлогийн чимэг болсон
Дилав ламын гэгээнээ

Орой биеийг нь харвал
Очирваань бурханы шинжтэй дээ
Зулай биеийг нь харвал
Зонхов бурханы шинжтэй дээ... гэх мэтээр магтан дуулсан байдаг.

Тийм учраас Завхан аймгийн шашин соёлын аялал жуулчлалд онцгой ач холбогдолтой өв соёлын брэнд болох “ОРОЙН ЧИМЭГ” дуугаар энэхүү овоот цогцолборыг нэрлэж байгаа юм.

“ОРОЙН ЧИМЭГ” уртын дууны овоот цогцолборын эхний уламжлалт овоог бүтээн босгох ажил 2026 оны 06 сарын 10-аас 15-ныг хүртэл хийгдэх бөгөөд Отгонтэнгэр хайрханы тэнгэрийг тайх Төрийн тахилгын өмнөх өдөр буюу 06 сарын 16-нд нээлтээ хийхээр төлөвлөж байна.

#live, #"Оройн чимэг Этүгэн" ТББ, #Уртын дуу,