Дэлгэрэх сумын ЗДТГ-аас санаачилж "Цэвэршүүлсэн усны төв"-ийг өнөөдөр ашиглалтад орууллаа.

Сумын Засаг дарга орон нутагт цэвэршүүлсэн усны төв байгуулах саналыг НҮБ-ын Хүүхдийн санд тавьснаар тус сангаас хүүхдүүд болон хүн амын ундны усны чанарыг сайжруулах зорилгоор уг төсөлд 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Харин сумын Орон нутгийн хөгжлийн сангаас 65 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэснээр “Баялаг говь” ХХК төслийг гүйцэтгэж, өнөөдөр албан ёсоор хүлээлгэн өгчээ.

Тус төв нь 24 цагийн турш тасралтгүй ажиллах бүрэн автомат ухаалаг системтэй бөгөөд өдөрт 15 тонн хүртэл ус цэвэршүүлэх хүчин чадалтай. Нар, цахилгаан хосолсон эрчим хүчний эх үүсвэртэй, байгальд ээлтэй эко бүтээн байгуулалт юм.

Дэлгэрэх сум 2000 гаруй хүн амтай бөгөөд ундны усны хатуулаг ихтэй бүсэд тооцогддог. Цэвэршүүлсэн усны төвтэй болсноор сумын нийт хүн ам 24 цагийн турш 99 хувь цэвэршүүлсэн усыг хэрэглэх боломж бүрдэж, баллонтой цэвэршүүлсэн ус тээвэрлэдэг байдлыг халж, цэвэр усыг ойроос хямд, хүртээмжтэй хүргэх нөхцөл бүрдэж, нийгмийн эрүүл мэндэд ахиц дэвшил гарлаа хэмээн сумын ЗДТГ-аас мэдээлэв.

Нэг литр цэвэр ус 99 төгрөгийн үнэтэй бөгөөд хэрэглэгчид өмнө нь ашиглаж байсан ухаалаг картаа цэнэглэснээр 24 цагийн турш цэвэр ус хэрэглэх боломжтой.

#Цэвэршүүлсэн усны төв,