Монголын бартаат замын авто спортын холбооноос авто спортоор хичээллэгч, сонирхогчдын дунд “Дархан-Мазаалай 4х4 кап-2026” улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулна.

Маргааш Дархан хотын Найрамдал талбайд нээлтээ хийж тэмцээн зохион байгуулах Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг Алтанхундага гэх газарт тамирчдыг байрлуулах юм.

R1 буюу мэргэжлийн, R2 буюу хагас мэргэжлийн, R3 Modified, R4 Truck гэсэн үндсэн дөрвөн ангиллаар тэмцээн болно. Мөн Дархан, Сэлэнгэ аймгийн оффроад сонирхогч залуусын дунд сонирхогчийн ангиллын тэмцээнийг давхар зохион байгуулахаар төлөвлөжээ.

Тэмцээний бүртгэл маргааш буюу 12-ны орой хүртэл үргэлжилнэ. Анх удаа орон нутагт зохион байгуулж буй уг тэмцээнийг УИХ-ын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын ажлын алба, Дархан-Уул аймгийн ЗДТГ, Монголын бартаат замын авто спортын холбооны Дархан-Уул аймаг дахь салбар холбоо, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК хамтран зохион байгуулж байна.

Тэмцээний үеэр хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх сонирхолтой аж ахуйн нэгж, байгууллага, иргэд хамтран ажиллах боломжтой бөгөөд үзэгчдийг тэмцээнийг хамгийн ойрын байршлаас үзэх нөхцөлийг бүрдүүлсэн талаар Монголын бартаат замын авто спортын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Бямбадорж мэдээллээ.

#"Дархан Мазаалай-2026" бартаат замын авто уралдаан,