Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Вашингтон хот дахь Цагаан ордны өмнө хэсгийн зүлгэн дээр (түүхэндээ анх удаа) анхны мэргэжлийн спортын арга хэмжээ болох “UFC Freedom 250” холимог тулааны тэмцээнийг зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээ нь АНУ байгуулагдсаны 250 жилийн ой болон Трампын 80 насны төрсөн өдрийг тохиолдуулан болсон юм.
Тэмцээний гол тулаанд Америкийн тулаанч Гэйтжи Испанийн аварга Топуриаг ялж, UFC-ийн хөнгөн жингийн аваргын бүсийг хүртэв. Топуриа эхний үед давамгайлж байсан ч Гэйтжи дараагийн үед хүчтэй довтолгоогоор өрсөлдөгчөө хүнд байдалд оруулж, эцэст нь Топуриагийн баг тавдугаар үе эхлэхийн өмнө тулааныг зогсоох шийдвэр гаргасан байна.
Хамтарсан гол тулаанд Францын Ciryl Gane Бразилийн Alex Pereira-г хоёрдугаар үед хүнд цохилтоор буулган авч, UFC-ийн түр хүнд жингийн аваргын бүсийг эзэмшжээ.

Цагаан ордны талбайд зохион байгуулсан энэхүү онцгой шоуг ойролцоогоор 4,300 хүн үзсэн бөгөөд арга хэмжээнд цэргийн нисэх хүчний үзүүлэх нислэг, ёслолын ажиллагаа, томоохон тайз засал зэрэг багтсан байна. Бороо, аянгын улмаас эхлэх хугацаа богино хугацаанд хойшилсон ч тэмцээн амжилттай үргэлжилжээ.
Гэвч энэхүү арга хэмжээ нь улс төр, спорт хоёрыг хэт ойртуулсан гэх шүүмжлэл дагуулж, зарим иргэд болон байгууллагууд холбооны өмчид ийм арга хэмжээ зохион байгуулах нь зохимжгүй гэж үзэн шүүхэд хандсан ч холбооны шүүх тэмцээнийг зогсоох хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон байна.
Энэхүү “UFC Freedom 250” нь Цагаан ордонд зохион байгуулагдсан анхны мэргэжлийн спортын тэмцээн болж, АНУ-ын улс төр, спортын түүхэнд онцгой үйл явдал болон үлдлээ.

#Дональд Трамп, #“UFC Freedom 250” тэмцээн,