Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Бенин улсын Сангийн сайд Ромуалд Вадагни өнгөрсөн ням гарагт болсон Ерөнхийлөгчийн сонгуульд 94 гаруй хувийн санал авч, үнэмлэхүй ялалт байгуулсныг тус улсын сонгуулийн комисс танилцууллаа.  Тус улсын сонгуулийн комиссын дарга Сакка Лафиа үндэсний телевизээр мэдээлэл хийж,  нийт саналын 90 гаруй хувийг тоолсон дүнгээр Вадагни илт давуу тэргүүлж байгааг зарласан юм.

Бениний Сангийн сайд, эрх баригч намын нэр дэвшигч Ромуалд Вадагни олон улсын санхүүгийн зах зээлд өндөр үнэлэгддэг мэргэжилтэн, нэр хүндтэй улс төрч аж. Түүний ялалт Бенин улсын өмнөх Ерөнхийлөгч Патрис Талоны эхлүүлсэн эдийн засгийн либералчлалын бодлогыг үргэлжлүүлэх боломж болж байгааг ажиглагчид онцолж байна. Тухайлбал, тэрээр төсвийн алдагдлыг бууруулж, гадаад өрийн бүтцийг оновчтой болгох тал дээр мэргэшсэн нэгэн бөгөөд түүний авсан арга хэмжээний үр дүнд Бенин улс бүс нутагтаа хамгийн өндөр зээлжих зэрэглэлтэй орнуудын нэг хэвээр үлдэх төлөвтэй.
Энэ удаагийн сонгуулийн ирц 58.78 хувьтай байсан бөгөөд сөрөг хүчний нэр дэвшигч Пол Хункпе ялагдлаа хүлээн зөвшөөрөөд байгаа юм. 
   
Эх сурвалж: Reuters 

#гадаад мэдээ,