гадаад мэдээ


60
Испанийн Ерөнхий сайд Педро Санчес БНХАУ-д айлчилж байна. Тэрбээр энэхүү айлчалынхаа хүрээнд БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзаж, цаашдын хамтын ажиллагаагаа өргөжүүлж, харилцаагаа бэхжүүлэхээ онцлов.
60
Бенин улсын Сангийн сайд Ромуалд Вадагни өнгөрсөн ням гарагт болсон Ерөнхийлөгчийн сонгуульд 94 гаруй хувийн санал авч, үнэмлэхүй ялалт байгуулсныг тус улсын сонгуулийн комисс танилцууллаа. Тус улсын сонгуулийн комиссын дарга Сакка Лафиа үндэсний телевизээр мэдээлэл хийж, нийт саналын 90 гаруй хувийг тоолсон дүнгээр Вадагни илт давуу тэргүүлж байгааг зарласан юм.
50
Судан улсаас Чад руу дүрвэсэн нэг сая гаруй хүнд үзүүлэх хүмүүнлэгийн тусламж тасалдах эрсдэлтэй байгааг НҮБ анхаарууллаа. Одоогоор дүрвэгсдэд 400 гаруй сая ам.долларын хоол хүнс, ундны ус, эм зэрэг наад захын хэрэгцээнд зориулсан тусламж хэрэгтэй байгаа аж. 2023 оны дөрөвдүгээр сараас эхэлсэн Суданы арми болон тусгай хүчний мөргөлдөөний улмаас дүрвэсэн 1.3 сая иргэн хөрш Чад улсад орогнож байгаа юм.
Цааш үзэх