Аймгаас 51 хөдөлмөрийн аварга тодорч өнөөдөр шагналаа гардан авлаа. Монгол Улсын хууль тогтоомжийг чандлан мөрдөж, тухайн салбарт дэвшүүлсэн зорилго, зорилтыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд мэдлэг чадвараа дайчлан, нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулж буйг үнэлэн энэхүү шагналыг олгожээ.

Хөдөлмөрийн аварга хамт олноор:
1. Цагдаагийн хурандаа Б.Баянмөнх даргатай Төв аймгийн Цагдаагийн газар
2. Л.Хосбаяр захиралтай Эрдэнэ сумын Ерөнхий боловсролын сургууль
3. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Б.Тогтохбаяр эрхлэгчтэй Мэс заслын тасаг
4. Д.Баярбат захиралтай “Төв Чандмань” ДЭХГ ОНӨААТҮГ
5. У.Болормаа захиралтай Батсүмбэр сумын “Хас баяжих” хадгаламж зээлийн хоршоо тодорсон байна.
Хөдөлмөрийн аварга төрийн түшээгээр Төв аймгийн Татварын газрын дарга Дашдондогийн Мөнх-Учрал, төрийн захиргааны албан хаагчаар Төв аймгийн Эрдэнэсант сумын Нийгмийн даатгалын байцаагч Жамъяншаравын Нандинцэцэг
Хөдөлмөрийн аварга эдийн засаг, санхүүгийн ажилтан Сэргэлэн сумын Татварын байцаагч Дашдаваагийн Өсөхбаяр, эрчим хүчний салбарын ажилтнаар УБЦТС ТӨХК Зуунмод төвийн Лүн сумын Ахлах монтёр Сэнгэдоржийн Чимэдрэгзид

Барилга, зам тээврийн салбарын ажилтан Эрдэнэсант сумын Засаг даргын Тамгын газрын жолооч Дэндэвийн Нарандэлгэр, худалдаа, ахуй үйлчилгээний салбарын ажилтан Зуунмод сумын “Гайхамшиг” салоны үсчин Бэгзийн Мөнхзул
Шилдэг бизнес эрхлэгчээр 20 хүн, хууль хяналтын 2 ажилтан, шилдэг менежерээр 2 ажилтан, боловсролын салбарын 3 ажилтан, эрүүл мэндийн 2 ажилтан, соёл, урлаг, спортын салбарын 2 ажилтан, үйлчилгээний 9 ажилтан тус тус шалгарсан байна.
Аймгийн шилдэг хөдөлмөрч гэр бүлээр Сэргэлэн сумын 4 дүгээр багийн иргэн Чулуунбаатарын Энх-Аръяа, Бүрэн сумын 1 дүгээр багийн иргэн Гунгаагийн Доржсүрэн нар
Өв соёлоо түгээн дэлгэрүүлэгч гэр бүлээр Зуунмод сумын 6 дугаар багийн иргэн Доржийн Эрдэнэбаатар, Цээл сумын 1 дүгээр багийн иргэн Цэрэндоржийн Бямбажав, Хүмүүнлэг гэр бүлээр Лүн сумын 1 дүгээр багийн иргэн Эрдэнээгийн Адъяасүрэн нар тодорсон байна.