УИХ-ын дарга Н.Учрал Монгол Улсын хойд хилийн бүс, Ардын хувьсгалын ялалтын өлгий нутаг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумаас төвийн бүсийн иргэдтэй хийх уулзалтаа эхлүүллээ. 

Алтанбулаг суманд Ардын Намын Төв хороо, Түр Засгийн газар байрлаж байсан анхны байшингаас эхлээд анхны банк, бага сургууль болон шүүхийн байшин гээд түүхэн дурсгалт олон газар бий. 

Тэртээ 1921 оны 3 дугаар сарын 13-нд болсон “Монгол Ардын Намын Төв Хороо”, “Бүх цэргийн хэргийг Ерөнхийлөн захирах газар”, цэргийн анги, хил орчмын төлөөлөгчдийн хурлаар “Ардын түр Засгийн Газар”-ыг байгуулсан. Улмаар 1921 оны 3 дугаар сарын 18-нд Ардын журамт цэрэг Хиагтыг чөлөөлсөн нь манай улсын тусгаар тогтнолд түүхэн гавьяа болж үлдсэн. 

Ардын Намын Төв хороо, Түр Засгийн газар 1921 оны 03 дугаар сарын 19-нөөс 1921 оны 07 дугаар сар хүртэл байрлаж байсан энэ байшинд Алтанбулаг сумын ЗДТГ 2013 оныг хүртэл байрлаж байсан. Тэртээ 105 жилийн өмнө бүх ард түмний эрх чөлөөг энд тунхаглаж, оюун санааны хийгээд газар нутгийн ЧӨЛӨӨЛӨЛТ-ийг эндээс эхлүүлсэн аж.

УИХ-ын дарга Н.Учрал Ардын Түр Засгийн газрын анхны байшинг орон нутгийн хувийн хэвшлийнхний оролцоотойгоор сэргээн засварлаж, музей хэлбэрээр ажиллуулахаар холбогдох хүмүүст чиглэл өглөө.

#УИХ-ын дарга Н.Учрал,