АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Гринландыг өөрт ашигтайгаар тохиролцохын тулд Европын орнуудад тариф ногдуулна гэж сүрдүүлж байснаасаа гэнэт буцаж, хүч хэрэглэхийг бүрэн үгүйсгэн, уг нутаг дэвсгэртэй холбоотой маргааныг шийдвэрлэх хэлэлцээрийн суурь нөхцөл  бүрдсэн гэж мэдэгдлээ.

Тэрээр өнгөрсөн амралтын өдрүүдэд Европын найман улсын АНУ руу чиглэсэн экспортод шат дараалсан тариф ногдуулна хэмээн анхааруулж байсан юм. Гэвч НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рюттетэй уулзсаны дараа Трамп Гринландын асуудлаар шинэ тохиролцоонд хүрч чадна гэж мэдэгдлээ. 

“Энэ бол хүн бүр сэтгэл хангалуун байх хэлэлцээр. Урт хугацааны, бүр эцсийн хэлэлцээр. Аюулгүй байдал болон ашигт малтмалын хувьд бүх талд ашигтай” хэмээн Трамп онцолсон байна. Харин НАТО-гийн төлөөлөгчид “Дани, Гринланд, АНУ-ын хооронд хэлэлцээ үргэлжилнэ” гэж мэдэгдсэн байна.

Хэлэлцээний тов, байршлыг одоогоор хараахан зарлаагүй байна.

Эх сурвалж: Reuters 

#Трамп Гринланд,