Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын цагаачлалын хатуу бодлогыг эсэргүүцсэн олон мянган ажилтан, оюутан мягмар гарагт улс даяар, олон хотын их, дээд сургуулиудын кампусуудад жагсаал, цуглаан зохион байгууллаа.
Эдгээр жагсаал нь Трампын хоёр дахь бүрэн эрхийн хугацаа эхэлсний нэг жилийн ойтой давхацсан байна. Америкийн цагаачлалын албаныхны авч буй арга хэмжээ, гаргаж байгаа үйлдлүүд олон нийтийн дургүйцлийг гааруулж байгаа бөгөөд ялангуяа Миннеаполис хотод гурван хүүхдийн эх 37 настай Рене Гүүдийг автомашин дотроос нь чирч гарган, буудан хөнөөсөн хэрэг эсэргүүцлийн гол шалтгаан болжээ.
Вашингтон хот болон Хойд Каролина мужийн Ашвилл зэрэг жижиг хотуудад хэдэн зуун хүн цугларч “Цагаачлалын албаныхан хэрэггүй, фашист Америк хэрэггүй” гэсэн уриа лоозон барьж жагссан тухай байна.
Үүний зэрэгцээ Трампын засаг захиргаа хууль бусаар оршин суугч сая сая цагаачийг албадан гаргах бүрэн эрхийн мандатыг сонгогчдоос авсан гэж мэдэгдсээр байгаа. Гэвч сүүлийн үеийн санал асуулгуудаас харахад, иргэдийн дийлэнх нь Цагаачлалын алба болон холбооны бусад агентлагуудын хүч хэрэглэсэн ажиллагааг буруушааж байна.
Эдгээр арга хэмжээг зүүний чиг баримжаатай “Indivisible”, 50501 зэрэг хөдөлгөөнүүд, үйлдвэрчний эвлэл болон иргэний нийгмийн байгууллагууд зохион байгуулжээ. Эсэргүүцлийн жагсаал баруун эргийн Сан-Франциско, Сиэтл зэрэг хотод үдээс хойш, оройн цагаар олон нийтийн цуглаан хэлбэрээр үргэлжлэх төлөвтэй.
Эх сурвалж: Reuters