Италийн хамгийн алдартай, хамгийн тансаг брэндүүдийн нэгийг үндэслэж, загварын ертөнцөд “эзэн хаан” хэмээн нэрлэгдсэн дизайнер Валентино Гаравани 93 насандаа  Ром дахь гэртээ таалал төгсжээ. 

Валентино нь Жоржио Армани, Карл Лагерфельд нарын хамтаар загварын салбар бизнес, маркетингийн аварга системд бүрэн шилжихээс өмнөх үеийн сүүлийн томоохон дизайнеруудын нэг хэмээн үнэлэгддэг.

Тэрээр Италийн дизайнеруудаас анх удаа Парисын хаалттай, нэр хүндтэй от кутьюр тайзан дээр гарсан нэгэн бөгөөд 1960 онд өөрийн нэрийн брэндийг үүсгэн байгуулж, дээд зэрэглэлийн гар урлал, дэгжин эмэгтэйлэг хэв маяг, төгс эсгүүрээр дэлхийд таниулсан юм. 
“Valentino red” буюу брэндийн бэлгэдэл болсон улаан өнгө, нарийн хийцтэй дээд зэрэглэлийн загвар, мөнхийн гоо зүйг илэрхийлэх чамин, сонгодог хийцээрээ алдартай Валентино алдартнууд, язгууртнуудын сонгодог загвар зохион бүтээгч байлаа.

Эх сурвалж: Reuters 

#Италийн домогт загвар зохион бүтээгч  Валентино,