Тайланд, Камбожийн талууд хилийн зөрчлийг намжаах, гал зогсоохоор хэлэлцэж буй. Энэ хүрээнд Тайланд улс Камбожийн 18 цэргийг сулласан тухай албаны эх сурвалжууд мэдээллээ.
Хоёр улсын батлан хамгаалах салбарын төлөөлөгчид өнгөрсөн бямба гарагт уулзаж, гал зогсоохоор эхний алхмуудыг тохиролцсон юм. Уг тохиролцооны дагуу 72 цагийн турш гал зогсоовол Камбожийн 18 цэргийг суллахыг Тайланд зөвшөөрсөн аж.
Сүүлийн 20 хоног үргэлжилсэн энэ мөргөлдөөний улмаас 101 хүн амиа алдаж, 500 мянга гаруй иргэн орон гэрээсээ дүрвэсэн байна.
Олон улсын Улаан Загалмайн хорооны Ерөнхийлөгч Мирьяна Сполярич “Тайланд олзлогдогсдыг суллаж, эх оронд нь буцаалаа. Ингэснээр зөрчлийг намжаах, дахин мөргөлдөөн гарахаас сэргийлэх нөхцөл бүрдэж байна” гэж мэдэгджээ.
Эх сурвалж: Reuters

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3555