Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Тайланд болон Камбожийн цэргийн албаныхан зөрчлийг намжааж, гал зогсоох хэлэлцээг эхлүүлллээ. Хөрш хоёр орон 16 хоног үргэлжилсэн ширүүн мөргөлдөөний дараа гал зогсоох тохиролцоог дахин сэргээх асуудлыг ийнхүү хэлэлцэж байна.

Тайландын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч, адмирал Сурансант Конгсиригийн хэлснээр, Хилийн ерөнхий хорооны энэ удаагийн уулзалт гурван өдөр үргэлжлэх бөгөөд тохиролцоонд хүрэх замыг нээх зорилготой аж.

Хэлэлцээ Тайланд, Камбожийн хилийн өмнөд хэсэгт байрлах шалган нэвтрүүлэх цэг дээр болж байна. “Хэрэв нарийн бичгийн дарга нарын уулзалт амжилттай болж, тохиролцоонд хүрвэл энэ сарын 27-нд хоёр улсын Батлан хамгаалахын сайд нар уулзана” гэж Сурансант ярьжээ.

Хоёр улс бие биеэ түрэмгийлэл үйлдсэн, мөн Трампын зуучлалаар байгуулсан гал зогсоох хэлэлцээрийг зөрчсөн гэж харилцан буруутгасаар ирсэн бөгөөд Камбожид энгийн 21 иргэн амиа алдаж, 500 мянга гаруй хүн дүрвэсэн бол Тайландад 65 хүн нас барж, 150 мянгаас дээш хүн орон гэрээ орхин нүүн шилжжээ. 

Эх сурвалж: Reuters 

#Камбож, #тайланд,