Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Европын холбооны удирдагчид Украины батлан хамгаалах салбарыг ойрын хоёр жилд дэмжих зорилгоор хамтарсан зээл авахаар шийдвэрлэсэн байна. Үүнээс өмнө яригдаж байсан, Европт царцаасан Оросын хөрөнгийг захиран зарцуулах асуудлыг харин түр хугацаанд хойшлуулаад байгаагаа мэдэгдлээ. 

Дээд хэмжээний энэхүү уулзалтыг тэргүүлсэн Антонио Коста  “Украинд 90 тэрбум еврогийн санхүүжилт олгох шийдвэрийг өнөөдөр баталлаа. Энэхүү зээлийг яаралтай горимоор, Европын холбооны төсвөөр баталгаажуулан олгоно” гэж мэдэгдэв.

Украинд санхүүгийн дэмжлэг үзүүлэхдээ Оросын царцаасан хөрөнгийг ашиглах тухай санаачилгыг тэд удаан хугацаанд хэлэлцсэн ч хэтэрхий ярвигтай, улс төрийн хувьд эмзэг асуудлууд гарч ирэхээр байгаа тул ойрын хугацаанд хэрэгжүүлэх боломжгүй гэж үзжээ.

Тэр дундаа царцаасан хөрөнгийн ихэнхийг буюу 185 тэрбум еврогийн хөрөнгийг хадгалж буй Бельги хууль эрх зүй, санхүүгийн эрсдэл гарч болзошгүй хэмээн баталгаа шаардаж байгаа юм. Гэхдээ 210 тэрбум еврогийн хөрөнгийг Европын холбоо царцаасан хэвээр үлдээж, Москва Украинд дайны нөхөн төлбөр төлөх хүртэл эргэлтэд оруулахгүй гэдгийг онцоллоо. 

Германы канцлер Фридрих Мерц

Германы канцлер Фридрих Мерц

Германы канцлер Фридрих Мерц “Энэ бол Украинд сайн, Орост муу мэдээ. Бидний зорилго ч энэ” хэмээсэн байна. Европын холбооны зүгээс анхааруулснаар, санхүүгийн дэмжлэггүй бол Украин ирэх оны хоёрдугаар улиралд мөнгөгүй болж, дайнд ялагдах эрсдэлтэй гэнэ.

Эх сурвалж: Reuters 

#ОРос, #Укриан,