Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Европын холбооны дээд хэмжээний уулзалтын өмнө Украинд үзүүлэх дэмжлэгийг баталгаажуулж, дайныг үргэлжлүүлэх нь утгагүй гэдгийг Орост харуулахыг холбоотнууддаа уриаллаа. 

“Эдгээр уулзалтуудын үр дүн, гарах дүгнэлт нь дайныг үргэлжлүүлэх утгагүй гэдгийг мэдрүүлэхээр байх ёстой” хэмээн Зеленский видео мэдэгдэлдээ онцолсон байна.

Тэрбээр мөн Европын холбоонд  царцаагаад буй Оросын 250 шахам тэрбум  ам.долларын хөрөнгийг ашиглан Украинд зээл олгохыг түнш орнуудаасаа шаарджээ. Уг хөрөнгийн дийлэнх хэсэг нь Бельгийн “Euroclear” санхүүгийн байгууллагад хадгалагдаж буй. 

Харин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Европын улс төрчид АНУ-ын дэвшүүлсэн саналыг авч хэлэлцэхгүй бол Орос Украинд хүч хэрэглэн илүү их газар нутгийг эзэлнэ гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж:Reuters 