БНСУ-д болж байгаа "K-Startup Grand Challenge 2025"-д Монголын цахим баримт бичгийн нэгдсэн дэд бүтцийн E-Geree.mn системийн баг өрсөлдөж 2,620 стартапаас TOP 20-д үлдээд байна. 

Тэгвэл "K-Startup Grand Challenge 2025" гэж юу вэ?

K-Startup Grand Challenge (KSGC) бол БНСУ-ын Засгийн газрын дэмжлэгтэй олон улсын стартап өрсөлдөөн юм. Энэ нь гаднын стартап компаниудад Солонгосын зах зээлд нэвтрэх, Ази дахь бизнесээ өргөжүүлэх боломж олгоход гэдгээрээ онцлог.

Үндсэн зорилго: 

-Олон улсын стартапуудыг Солонгос руу урьж,

-Бизнесийн дэмжлэг, санхүү, менторчлал, хөрөнгө оруулалт зэргээр туслах юм.

Хэн оролцох вэ?

- Гадны стартапууд (Солонгосын бус удирдлагатай)

- Эхний 7 жил дотор үүсгэн байгуулагдсан компани.

E-Geree.mn системийн баг амьдрал дээр байнга тулгардаг бодит, энгийн асуудлуудыг хэрхэн шийдэх вэ гэдгийг танилцуулсан нь үлдэхэд гол нөлөө үзүүлсэн гэж хэлсэн юм. Тодруулбал,

-БНСУ-д эмнэлэг, гоо сайхны үйлчилгээ авдаг монголчууд гэрээгүйгээс үүдэх эрсдэл,

-Солонгост ажилладаг монголчууд Монголдоо үл хөдлөх хөрөнгө авахдаа гэрээгээ цахимаар хийж, улсын бүртгэлд бүртгүүлэх хэрэгцээ,

-Солонгос жуулчид Монголд ирэхдээ аялал, даатгалын гэрээгээ цахимаар хийж, гэрээний дагуу төлбөрөө хийх боломж гэх мэт асуудлыг цахим гэрээ + төлбөрийн цогц шийдлээр шийдэх санаа нь Азийн хамгийн том стартап тэмцээний TOP 20-д үлдэхэд хүргэсэн байна.

#E-Geree.mn, #K-Startup Grand Challenge 2025,