АНУ болон Европын тал  Орос, Украины дайныг дуусгах хэлэлцээнд ахиц гарсан талаар мэдээлсэн ч газар нутгийн асуудлаар тохиролцоонд хүрч чадаагүй хэвээр. Харин Вашингтон Киевт  аюулгүй байдлын баталгаа олгох санал тавьсан байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын төлөөлөгчид Берлин хотноо Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзаж,  урьд өмнө байгаагүй энэ саналыг дэвшүүлсэн аж.

Германы нийслэлд болсон эдгээр уулзалт мөргөлдөөнийг эцэслэх хүлээлт төрүүлж байгаа ч Москва Берлинд хэлэлцсэн өөрчлөлтүүдийн аль нэгийг хүлээн зөвшөөрөхөө илэрхийлээгүй байна. Дональд Трамп “Бид ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй олон удаа ярилцсан. Одоо хэрхэхийг харах л үлдлээ” гэв.

Европын удирдагчид Украинд аюулгүй байдлын баталгаа олгох асуудлаарх Трампын байр суурь өөрчлөгдөж буйг сайшааж байгаа юм. “Дайн эхэлснээс хойш анх удаа гал зогсоох бодит боломж харагдаж байна” хэмээн уулзалтыг зохион байгуулсан Германы канцлер Фридрих Мерц онцлов.

Володимир Зеленский уулзалтын дараа мэдэгдэхдээ, хэрэв Москва эдгээр саналуудыг няцаавал АНУ-аас Орост илүү хатуу хориг арга хэмжээ авах, мөн Украинд илүү их зэвсэг, тэр дундаа алсын тусгалтай зэвсэг нийлүүлэхийг хүсэх болно гэж мэдэгдлээ. 

Эх сурвалж: Reuters 

#АНУ, #Укриан,