Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын баталсан Үндэсний аюулгүй байдлын шинэ стратегийг ОХУ сайшаан хүлээн авч, уг баримт бичгийн гол агуулга Москвагийн үзэл баримтлалтай олон талаар давхцаж байна гэж мэдэгдлээ.

Москва Вашингтоны ийм стратегийг ингэж өндөр үнэлсэн тохиолдол ховор юм. Шинэ стратегид Трампын гадаад бодлогыг уян хатан, реалист хэмээн тодорхойлж, АНУ дэлхийн баруун хагасыг нөлөөллийн бүсээ гэж үздэг үзлийг сэргээх ёстой гэж онцолжээ.

Мөн Украины дайныг төгсгөх хэлэлцээр хийх нь АНУ-ын үндсэн ашиг сонирхол, Москватай стратегийн тогтвортой харилцааг дахин сэргээх шаардлагатай гэж дурдсан байна.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Энд орсон өөрчлөлтүүд бидний үзэлтэй олон талаар нийцэж байна” хэмээн хэлжээ. Москва, Вашингтон олон улсын геополитикийн байр суурийн талаар ингэж ил тод санал нийлж байсан нь ховор гэдгийг ажиглагчид онцолж буй.

Эх сурвалж: Reuters

#АНУ, #ОХУ, #АНУ-ын шинэ аюулгүй байдлын стратеги, #стратеги,