Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

ОХУ-ын Эрхүү мужид Оросын зэвсэгт хүчний “Ту-22М3” загварын бөмбөгдөгч онгоц сургуулилалтын нислэгийн үеэр сүйрсэн тухай тус улсын Батлан хамгаалах яам мэдээллээ.  Албан эх сурвалжуудын онцолж буйгаар, уг онгоц Эрхүү мужийн Каменка тосгоны ойролцоо, Монголын хилээс хойд зүгт ойролцоогоор 280-300 орчим километрийн зайд унасан байна.

Бөмбөгдөгч онгоц Эрхүү мужийн "Белая" агаарын цэргийн баазаас хөөрсөн бөгөөд нислэгийн үеэр ийнхүү осолдсон байна. Нисэх багийн дөрвөн гишүүн шүхрээр бууж амжсан бөгөөд тэднийг нутгийн оршин суугчид олж, тусламж үзүүлжээ. Онгоц хүн ам суурьшсан бүсээс хол, ойд унасан тул газарт байгаа иргэдийн амь нас, эд хөрөнгөд ямар нэгэн хохирол учраагүй байна.

Урьдчилсан шалгалтын дүнгээр, хөлөг газардахаар доошилж байх үед хөдөлгүүрт нь техникийн саатал гарсан нь ослын гол шалтгаан болсон гэж үзэж байна. 

Эх сурвалж: The Moscow Times 

#онцолсон, #Онгоцны осол, #Оросын бөмбөгдөгч онгоц, #“Ту-22М3” бөмбөгдөгч онгоц,