ОХУ-ын Эрхүү мужид Оросын зэвсэгт хүчний “Ту-22М3” загварын бөмбөгдөгч онгоц сургуулилалтын нислэгийн үеэр сүйрсэн тухай тус улсын Батлан хамгаалах яам мэдээллээ. Албан эх сурвалжуудын онцолж буйгаар, уг онгоц Эрхүү мужийн Каменка тосгоны ойролцоо, Монголын хилээс хойд зүгт ойролцоогоор 280-300 орчим километрийн зайд унасан байна.