Дэлхий даяар нүүрлэж буй уур амьсгалын өөрчлөлтийн улмаас өсвөр насныхан, хүүхэд багачууд бараг бүгдээрээ эрсдэлд ямар нэгэн байдлаар өртөж байгааг НҮБ-ын Хүүхдийн сан онцлов. Судлаачдын гаргасан тооцооллоор, өдгөө дэлхийн хэмжээнд 1.8 тэрбум гаруй хүүхэд ган гачиг нүүрлэх эрсдэлтэй газар амьдарч байгаа бол 1.2 тэрбум нь хэт халдаг бүсэд аж төрж байна. Тэр дундаа Сомали, Мадагаскар, Мьянмар, Камбож, Пакистан зэрэг орнуудыг уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн эмзэг, өндөр эрсдэлтэй бүсээр нэрлэсэн бол ган гачигт нэрвэгдэж буй хүүхдүүд голчлон Бангладеш, Индонез, Нигери зэрэг хөдөө аж ахуйн салбараас шууд хамааралтай эдийн засагтай орнуудад амьдарч байгааг онцолжээ. Түүнчлэн далайд гарцгүй орнуудын хүүхдүүдийн хувьд ган, цөлжилт, үер,  усны хомсдол зэрэг аюул нүүрлэх эрсдэл улам нэмэгдэж байна. 

Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

Нөгөө талаас, зөвхөн үер, ган зуд, хэт халалт зэрэг байгалийн аль нэгэн гамшиг, эрсдэлээс гадна эдгээр нь улс орнуудын нийгмийн халамж, эрүүл мэндийн тогтолцоонд сөргөөр нөлөөлж байгааг шинжээчид мөн онцолж буй. Тухайлбал, дэлхий даяар 1.1 тэрбум гаруй хүүхэд уур амьсгалын өөрчлөлтөөс гадна нийгэм, эдийн засгийн  эрсдэлтэй нөхцөлд амьдарч байна. Тухайлбал, уур амьсгалын өөрчлөлтийг дагасан хумхаа өвчний халдвар авах магадлал Африк тивийн нэг тэрбум хүүхдийн дунд өндөр хэвээр байгаа бол байгалийн гамшиг, аюулт үзэгдлээс шалтгаалан дэлхийн 85 орны 242 сая хүүхдийн сургууль, боловсролын үйл ажиллагаа тасалдахад хүрэх эрсдэлтэй.  

Эцэст нь, уур амьсгалын өөрчлөлт, үүнээс үүдсэн эрсдэл, аюулт үзэгдэл, байгалийн гамшигт хүүхдүүд хамгийн их хохирч байгааг анхааруулж, Засгийн газруудыг дэд бүтэц, гамшгийн менежментийн чадавхыг сайжруулахад нэн яаралтай хөрөнгө оруулахыг НҮБ-ын Хүүхдийн сан  уриаллаа.

Эх сурвалж: Reuters 

#онцолсон, #уур амьсгалын хямрал, #хүүхэд,