Завхан аймгийн Отгон сумын Буянт багийн нутаг дахь ариун дагшин Отгонтэнгэр хайрхны төрийн их тахилгын үйл ажиллагаа өнөөдөр буюу зургаадугаар сарын 16-ны өдөр эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар батлагдсан журмын дагуу зохион байгуулж буй энэ удаагийн төрийн тахилга зургаадугаар сарын 16-17-нд үргэлжлэх юм.

Тахилгын эхний өдрийн арга хэмжээ үндэсний сурын харваагаар эхэлсэн бөгөөд шагайн харваа, шашин урлагийн цэнгүүн, гэрэл зургийн үзэсгэлэн, номын нээлт зэрэг соёл, уламжлалыг сурталчилсан арга хэмжээ эхлэв. 

Отгонтэнгэр хайрхны тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслол 17-ны11:40 цагт болох хөтөлбөртэй байна.

Тахилгын үеэр иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор цагдаа, онцгой байдлын байгууллагын нийт 127 алба хаагч хамгаалалт, зохицуулалтын үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд оролцогчдыг баталгаагүй зам, гармаар зорчихгүй байхыг анхааруулжээ.

Отгонтэнгэр хайрхан нь далайн түвшнээс дээш 4008 метр өндөр өргөгдсөн, Монголын ард түмний эртнээс шүтэн дээдэлж ирсэн Хангайн нурууны ноён оргил бөгөөд төрийн тахилгатай хайрхнуудын нэг юм.

Гэрэл зургийн эх сурвалж: Завхан аймгийн цагдаагийн газар

#онцолсон, #Отгонтэнгэр,