Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилт, намуудын 2025 оны санхүүгийн болон үйл ажиллагааны товч тайланд хийсэн хяналтын ажиллагааны талаар мэдээлэл, зөвлөмж өгөх, санал солилцох уулзалт өнөөдөр (2026.06.16) Сонгуулийн ерөнхий хороонд боллоо. 

Гэрэл зургийг MPA.mn

Улс төрийн намын тухай хууль (Шинэчилсэн найруулга) Сонгуулийн ерөнхий хороо намуудын санхүүгийн болон үйл ажиллагааны товч тайланг 2 дахь жилдээ хүлээн авч хуульд заасан байгууллагууд хараат бус хяналт хэрэгжүүлсэн талаар Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ мэдээлэл өгч, хууль хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудал, сайжруулах саналаа өгөхийг намуудын төлөөллөөс хүссэн юм. Монгол Улсын санаачлан батлуулсан Улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдлыг нэмэгдүүлэх замаар авлигаас урьдчилан сэргийлэх НҮБ-ын тогтоолыг хэрэгжүүлэхэд улс төрийн намуудын манлайлал чухал үүрэгтэйг  тэрбээр онцолсон юм. 

Улс төрийн намын тухай хууль болон холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмын дагуу санхүүгийн үйл ажиллагааг хөтлөн хэрэгжүүлэх, тайлагналын олон улсын стандартыг мөрдөх, баримтлах зарчмын талаар Сонгуулийн ерөнхий хорооны Улс төрийн мэдээлэл, арга зүйн газар, Улс төрийн намын санхүүжилт, хяналтын газрын албан хаагчид болон Мэргэшсэн нягтлан бодогчдын институт, Жендэрийн үндэсний хорооны Ажлын албаны албан хаагчид мэдээлэл, арга зүйн зөвлөмж өглөө. Тодруулбал, нягтлан бодох бүртгэлийн чиг хандлага, мэргэжлийн ёс зүйн талаар Мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн Сургалт судалгаа, хөтөлбөр хариуцсан дэд захирал Б.Батцэцэг, жендэрийн эрх тэгш байдлын тайлан өгөх, мэдээ боловсруулах талаар Жендэрийн үндэсний хорооны Ажлын албаны техникийн зөвлөх, Жендэрийн үндэсний шинжээч Т.Амгалан зааварчилгаа өглөө. Улс төрийн намын үйл ажиллагааны тайлан болон сургалтын хөтөлбөрийн талаар Сонгуулийн ерөнхий хорооны Улс төрийн намын мэдээлэл, арга зүйн газрын дарга Д.Баяндүүрэн, ахлах референт Б.Нямсүрэн нар, санхүүгийн тайлан гаргахад анхаарах асуудлын талаар Улс өрийн намын санхүүжилт, хяналтын газрын дарга Н.Булгамаа мэдээлэл, зөвлөмж өгч, намуудын төлөөллийн санал хүсэлт, асуултад хариуллаа.  

Мөн Улс төрийн намын тухай хуулийн үзэл баримтлал, хэрэгжүүлэхэд анхаарах асуудлын талаар МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн дэд профессор, улс төр судлалын доктор Э.Гэрэлт-Од танилцуулав.

#live, #СЕХ, #Улс иөрийн намын тухай хууль,