Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
Бразилын Белем хотод болж буй НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн бага хурал COP30-ийн үеэр нутгийн уугуул иргэд хурлын байранд нэвтэрч, хамгаалагчидтай маргалджээ. Тэд “Манай газрыг худалдах ёсгүй”, “Бидэнд газрын эрх олго” гэсэн уриа лоозон барьсан байв. Эсэргүүцэгчид хамгаалагчидтай мөргөлдсөний улмаас хэд хэдэн хүн гэмтээд байгааг эх сурвалж мэдээлж буй.
Хурлын өмнөх өдрүүдэд ч уугуул иргэд НҮБ-ын хурал болж буй байранд ирж, уур амьсгалын өөрчлөлт нутгийн хүмүүс хамгийн ихээр нөлөөлж байгааг онцлон, Амазоны ойг хамгаалах хөтөлбөрүүдэд тэднийг түлхүү оролцуулахыг шаардсан юм. Тупинамба омгийн удирдагч Гилмар “Хөдөө аж ахуй, газрын тосны олборлолт, хууль бус олборлогчдоос газраа чөлөөлөхийг шаардаж байна” гэж “Reuters” агентлагт ярьжээ. Бразилын Ерөнхийлөгч Луис Инасиу Лула да Силва энэ жилийн COP30-ийн гол анхаарлыг уугуул иргэдийн үүрэг, тэдний эрхийг хамгаалахад чиглүүлэхээ онцолсон юм.
Эх сурвалж: Reuters

#COP30,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3555