Канадын Ерөнхий сайд Марк Карни анхны холбооны төсвөө танилцуулж, АНУ-ын татварын тарифын даратмыг бууруулах зорилготой хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг зарлав. Засгийн газар энэ төсвөө хөрөнгө оруулалтын төсөв гэж нэрлэж байгаа бөгөөд ирэх таван жилд нэг их наяд канад долларын хөрөнгө оруулалт татах зорилт тавьж байгаа юм. Үүний зэрэгцээ төрийн албан хаагчдын тоог 10 хувиар цөөлөх, олон улсын тусламжийг цар тахлын өмнөх түвшинд хүргэн буруулах зэрэг хэмнэлтийн арга хэмжээг авахаа мэдэгдлээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ оны эхээр Канадад 35 хувийн татвар ногдуулж, ган, хөнгөн цагаан, автомашины салбарыг онцгойлон хамруулсан нь Канадын ажлын байранд сөргөөр нөлөөлж байна. Үүний хариуд Засгийн газар ирэх таван жилд 280 тэрбум канад доллар зарцуулж өрсөлдөх чадвар, үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Мөн экспортын чиглэлээ төрөлжүүлж, АНУ-аас бусад зах зээлд гаргах экспортыг арван жилийн дотор хоёр дахин өсгөх зорилт тавьжээ. Төсөвт батлан хамгаалах зардлыг 82 тэрбум канад доллараар нэмэгдүүлэх бөгөөд ингэснээр тус улс НАТО-гийн шаардлагын дагуу ДНБ-ий хоёр хувийг батлан хамгаалалтад зарцуулах зорилтдоо хүрэх юм. Мөн хиймэл оюун ухааны салбарт ойролцоогоор нэг тэрбум долларын хөрөнгө оруулалт төлөвлөжээ. Энэхүү шинэ төсвийг парламент батлах бөгөөд Карни өөрийн Либерал намаас гадна бусад намыэ дэмжлэгийг авах хэрэгтэй болж байна.
Эх сурвалж: ВВС

#АНУ, #Канад, #АНУ-ын татвар,

Эрдэнэт-Овоо:
USD | 3557