Танзанид болсон Ерөнхийлөгчийн болон парламентын сонгуулийн дараа тус улсын томоохон хотод иргэд сонгуулийг шударга бус болсон гэж үзэн, эсэргүүцлийн жагсаал өрнүүлж байна.
Жагсагчид зам хааж, гал тавьж, Ерөнхийлөгч Самия Сулуху Хассаны зурагт хуудсыг шатаан эсэргүүцлээ илэрхийлж буй бөгөөд цагдаа нар жагсагчдыг тараахын тулд нулимс асгаруулагч хэрэглэж, Дар-эс-Салам, Мванза, Додома зэрэг хотуудад мөргөлдөөн гарлаа.

Албан ёсны мэдээллээр, сонгуулийн дүнд  Ерөнхийлөгч Самия бараг 95 хувийн саналаар тэргүүлж байгаа бөгөөд сөрөг хүчний удирдагч Тунду Лиссу шоронд хоригдож, өөр нэг нэр дэвшигч Лухага Мпина нэр дэвших эрхгүй болсон байна.

Самия Сулуху Хассан нь  2021 онд эрх баригч намаас нэр дэвшиж,  анхны Төрийн эмэгтэй тэргүүнээр ажиллаж эхэлсэн билээ. Тэрбээр эхэндээ улс төрийн нээлттэй бодлогоороо үнэлэгдэж байсан ч сүүлийн жилүүдэд шүүмжлэгчдээ баривчлах, хэвлэл мэдээллийг дарамтлах зэргээр дарангуйлал руу хөтөлсөн үйлдлээрээ  шүүмжлэлд өртөөд буй. 

Эх сурвалж: ВВС 

#танзани,