ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын алба (ФСБ) гадаадад орогнож буй, газрын тосны магнат асан Михаил Ходорковскийн эсрэг эрүүгийн шинэ хэрэг үүсгэжээ. Түүнийг террорист бүлэглэл байгуулсан, төрийн эрхийг хүчээр авахыг завдсан хэмээн буруутгаж байгаа бөгөөд түүний үүсгэн байгуулсан, Украины дайныг эсэргүүцэгч “Дайны эсрэг хороо” нэртэй байгууллага нь хууль бус үйл ажиллагаа явуулсан гэж тэд үзэж байна.
Кремлийг эрс шүүмжлэгч М.Ходорковский 1990-ээд оны үед Оросын хамгийн чинээлэг бизнесмэнүүдийн нэг болсон ч Владимир Путины эрх барих үед бизнес нь уналтад орж, улмаар 2013 онд Оросоос гарсан юм.
Сүүлийн гурван жилийн турш тэрбээр Украиныг дэмжиж, Москвагийн бодлогыг эсэргүүцэгч орос цагаачдын төлөөлөл болсон бөгөөд Оросын эрх баригчид түүнийг “гадаадын агент” хэмээн нэрлээд буй.
Михаил Ходорковский энэ талаар одоогоор албан ёсны тайлбар өгөөгүй байна.
Эх сурвалж: Reuters

#ОРос,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3555