Ерөнхий сайд Г.Занданшатар багш нарын баярын мэндчилгээ дэвшүүллээ.
Тэртээх 30 жилийн өмнө би амьдралын гараагаа багшийн ажлаас эхэлж байлаа. Эрдэм мэдлэгээр шавь нарынхаа ирээдүйн замналыг гэрэлтүүлж, тэдний хайр хүндлэлийг хүлээх нь багш хүний дээдийн жаргал гэж боддог.
Монголчуудын оюун санааг түүчээлж буй мянга мянган багш нар бол улс орны өнөө болон ирээдүйг бүтээлцэж буй жинхэнэ алдартнууд билээ.
Монгол Улсын Засгийн газраас 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлаж, багшийн хөгжлийг дэмжих, ур чадварыг шударгаар үнэлэх чиглэлээр бодитой ахиц гаргана. Ялангуяа багш нарын орон сууц, нийгмийн асуудлыг шийдвэрлэхийн тулд 2025 онд боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг 2026 оны төсөвт 1 их наяд төгрөг болгож, өмнөх оныхоос хоёр дахин нэмэгдүүллээ.
Монгол хүний хүчирхэг оюун ухаан эргэн сэрж байна. Энэ сэргэн мандалт эрдэмт багш нарын хичээнгүй зүтгэлээс эхтэй гэдгийг баярын энэ өдөр бахдалтайгаар хэлэхэд нэн таатай байна.
Эрдэмтэн багш, боловсролын салбарын нийт хамт олон Та бүхэндээ Дэлхийн багш нарын 31, Монголын багш нарын 59 дэх өдрийн мэндийг хүргэе!

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3567