Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
АНУ болон Ираны албаны хүмүүс хоёр улсын хооронд дайныг зогсоох, АНУ-аас Иранд тавьсан тэнгисийн бүслэлтийг цуцлах, Ормузын хоолойг эргүүлэн нээх энхийн хэлэлцээрийн үндсэн хүрээг тохиролцсон талаар мэдэгдлээ. Энэхүү усан замыг нээж, газрын тосны тээвэрлэлтийг сэргээснээр дэлхийн зах зээл дээр эрчим хүчний үнэ буурах төлөвтэй байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп "Truth Social" платформдоо "Исламын бүгд найрамдах Иран Улстай хийх хэлэлцээр бэлэн боллоо" хэмээн бичжээ. Түүнийг ийнхүү мэдэгдэхээс хэдхэн минутын өмнө хэлэлцээрт зуучлагчаар оролцсон Пакистан улсын Ерөнхий сайд Шехбаз Шариф талууд тохиролцоонд хүрснийг зарласан бөгөөд энхийн гэрээнд ирэх баасан гарагт Щвейцарь улсад албан ёсоор гарын үсэг зурна гэдгийг уламжилсан байна.
Гэрээний нарийн заалтууд хараахан бүрэн тодорхой болоогүй байгаа ч Пакистаны Ерөнхий сайдын мэдээлснээр, Ливан зэрэг бүх фронт дахь цэргийн ажиллагааг нэн даруй бөгөөд бүрмөсөн зогсоохоор тусгажээ. Мөн Ираны Гадаад хэргийн дэд сайд Казем Гарибабадигийн мэдээлснээр, гарын үсэг зурснаас хойш хэрэгжих 60 хоногийн гал зогсоох хугацаанд хориг арга хэмжээг цуцлах зэрэг илүү өргөн хүрээний асуудлуудыг үргэлжлүүлэн хэлэлцэх аж. Түүнчлэн Ираны цөмийн хөтөлбөрийн ирээдүйн асуудлыг ч эдгээр дараагийн шатны хэлэлцээгээр шийдвэрлэхээр тохиролцжээ.
Төлөвлөгөөний дагуу АНУ-ын талын царцаасан Ираны 25 тэрбум долларын хөрөнгийг чөлөөлөх бөгөөд хариуд нь Тегеран цөмийн зэвсэг үйлдвэрлэхгүй байх үүрэг хүлээж байгаа юм.
Эх сурвалж: Reuters