УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, хууль зүйн ухааны доктор Л.Өлзийсайханы Улсын Их Хурлын Тамгын газрын хуулийн төслийн эх барьж ажилладаг зөвлөхүүд болон парламентын сэтгүүлчдэд зориулж уншсан "Парламентын хуралдааны дэг” сэдэвт сургалтын лекцийн тэмдэглэл нийтлэгджээ.
Тус лекцийн гол агуулгыг тоймлон хүргэж байна.
Парламентын хуралдааны дэг нь энгийн журам бус, Үндсэн хуулийн дараа эрэмбэлэгдэх онцгой эрх зүйн хэм хэмжээ юм. Парламент өөрийн дэгээ өөрөө тогтоодог нь бие даасан байдлын үндэс бөгөөд хууль тогтоох ажиллагааны хууль ёсны байдлыг хангах чухал баталгаа.
Олон улсын парламентын жишгийг дурдан, дэгийг зөрчин гаргасан шийдвэрийг олон оронд легитим буюу хууль ёсны хүчин төгөлдөр чанараа алдсан гэж үздэг аж. Тиймээс парламентын дэг нь зөвхөн хуралдаан зохион байгуулах журам биш, хууль тогтоох үйл ажиллагааны хууль ёсны байдлыг хамгаалдаг үндсэн механизм гэв.
Монгол Улсын парламентын дэгийн хөгжлийн талаар тайлбарлахдаа социалист тогтолцоотой байсан зарим улс парламентын дэгээ хуулиар зохицуулдаг бол Их Британи, Герман зэрэг парламентын ардчилал өндөр хөгжсөн орнуудад тогтоол, дотоод журмаар зохицуулдаг. Монголын хувьд эдгээрийн онцлогийг хослуулсан "холимог" загвар хэрэглэж байгаа.
Мөн 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр УИХ өөрийн дэгийг зөвхөн өөрөө тогтоох зарчим хуульчлагдсан нь парламентын бие даасан байдлыг бэхжүүлсэн чухал шинэчлэл болсон гэж үзэж байна. Үүнээс өмнө Ерөнхийлөгч, Засгийн газар Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл санаачилдаг байсан нь парламентын хараат бус байдалд нөлөөлөх эрсдэлтэй байсан аж.

Парламентын дэгийг тайлбарлах эрх зүйн зохицуулалт Монголд тодорхой бус хэвээр байгааг хөндөж, олон улсын жишгээр энэ эрхийг хуралдаан даргалагч буюу спикер хэрэгжүүлэх нь зөв гэдгийг тэмдэглэлээ. Тамгын газрын ажилтнууд зөвхөн мэргэжлийн зөвлөгөө өгөх чиг үүрэгтэй байх ёстой бөгөөд ингэснээр дэгийг нэг мөр ойлгож, хэрэгжүүлэх боломж бүрдэнэ гэлээ.
Лекцийн төгсгөлд тэрээр парламентын ардчиллын чанар нь зөвхөн олонхын шийдвэрээр бус, цөөнхийн эрхийг хэрхэн хамгаалж байгаагаар хэмжигддэгийг тэмдэглээд, "Дэг бол парламентын тоглоомын дүрэм төдийгүй цөөнхийн эрхийг хамгаалах хамгийн чухал баталгаа" хэмээн дүгнэжээ.

#УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, #парламентын хуралдааны дэг,