Гэрэл зургийг MPA.mn

УИХ-ын дарга С.БЯМБАЦОГТ: E-Mongolia-ийн 'Нээлттэй парламент' цэсэнд өнгөрсөн 14 хоногт иргэдээс ирүүлсэн 300 орчим саналтай нэг бүрчлэн уншиж танилцлаа. 

Иргэдээс ирүүлсэн хамгийн олон давтагдсан дараах асуудлуудад УИХ-аас тодорхой шийдэл гарган ажиллах болно.

1. Зээлийн "Хар жагсаалт" -ын дарамтыг хална: Зээлээ төлсөн ч 5 жилийн турш шийтгүүлдэг  журмыг өөрчилж, Зээлийн онооны шинэ системийг бодитоор хэрэгжүүлэхийг Монгол банкинд даалгаж тодорхой үр дүнд хүрнэ.

2. Орон сууцны луйвар:  Иргэд байртай болох гэж хуруу хумсаа хуйхлан байж цуглуулсан хамаг мөнгийг луйварддаг орон сууцны залиланг үндсээр нь таслан зогсоох Багц хуулийг оруулж ирэхийг Засгийн газраас шахаж шаардан чуулганаар хэлэлцэнэ.

3. Скүүтэрийн хуулийг заавал хэрэгжүүлэхийг шаардана. Насанд хүрээгүй хүүхэд бусдын бүртгэлээр скүүтер мопед унадаг, явган хүний замаар хэт хурдтай зорчдог, хаа дуртай газраа хаяад явдаг замбараагүй байдлыг цэгцлэх, хүүхэд багачууд, явган зорчигчдоо осол эрсдэлээс хамгаалах хуулийг нь батлаад өгчихсөн байхад ажил хариуцсан хүмүүс хэрэгжүүлэхгүй байгаа хийдэлтэй эвлэрэхгүй.

Иймд иргэдээ сонсоод орхихгүй, оновчтой шийдэл гаргана. Хийдэлтэй хуулийг засаж, хэрэгжилтэд нь байнга хяналт тавина.

ТӨР ТӨВТЭЙ БУС ХҮН ТӨВТЭЙ ХУУЛЬ БАТЛАХАД иргэн та И-Монголиа системээр дамжуулан саналаа ирүүлээрэй!

НЭЭЛТТЭЙ ПАРЛАМЕНТ- ТАНЫ ОРОЛЦОО, ТАНЫ ХЯНАЛТ

#E-Mongolia, #УИХ-ын дарга С.Бямбацогт,