Хэвлэл мэдээлэл, цахим орчинд нийслэлээс дуудлага худалдаагаар  “Эхлэл брэнд” ХХК-д худалдан борлуулсан газар болон тухайн газар дээр хэрэгжүүлж буй “Монастери тауэр” орон сууцны төсөлтэй холбоотой олон нийтийг төөрөгдүүлсэн бодит бус, худал мэдээллийг тарааж байгаатай холбогдуулан дараах тайлбар, мэдээллийг гаргаж байна.

Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн “Тогтоол хүчингүй болгох тухай” 01 дүгээр тогтоолоор тус комиссын 2008 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн “Менежментийн гэрээгээр ажиллуулах тухай” 73 дугаар тогтоолыг хүчингүй болгосон.

Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2008 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн “Менежментийн гэрээгээр ажиллуулах” тухай 73 тогтоолыг  хүчингүй  болгосноор нийслэлийн өмч болох Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай 3150м2 хэмжээтэй газар бүхий Эмийн үйлдвэрийн 2 давхар барилгыг нурааж, Газрын тухай хууль тогтоомж болон Засгийн газрын тогтоолд заасныг үндэслэн дээрх газрыг дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар шийдвэрлэсэн.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас дуудлага худалдааг 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулж, нийт 27 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага оролцсоноос  “Эхлэл брэнд” ХХК нь 9,323,520,000 /есөн тэрбум гурван зуун хорин гурван сая таван зуун хорин мянга/ төгрөгийн үнийн саналаар ялагчаар шалгарсан бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/910 дугаар “Газар эзэмших эрх олгох тухай” захирамжаар  газар эзэмших эрх олгож, тухайн  газрыг  хүлээлгэн өгсөн байна.  

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд иргэнээс  Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2025 оны “Тогтоол хүчингүй болгох тухай” 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгох нэхэмжлэл гаргаж захиргааны хэргийн маргаан үүсгэсэн бөгөөд шүүгчийн захирамжаар “Эхлэл брэнд” ХХК нь захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцож байна.

Тодруулбал “Эхлэл брэнд” ХХК-д худалдсан 3150 м² газар нь хувьчлагдаагүй, нийслэлийн өмчид байсан газар бөгөөд дуудлага худалдаа болон дуудлага худалдаагаар зарагдсан газартай холбоотой хууль хяналтын байгууллагад үүсгэсэн ямар нэг маргаан байхгүй  байна.

“Эхлэл брэнд” ХХК-ийн газар эзэмших эрх нь хууль тогтоомжид заасны дагуу зохион байгуулсан нээлттэй дуудлага худалдааны үр дүнд шинээр, бие даан үүсэж, дуудлага худалдааны төлбөрийг бүрэн төлж, холбогдох гэрээ байгуулснаар баталгаажсан болно.

Мөн “Эхлэл брэнд” ХХК-ийн дуудлага худалдаагаар ялагч болсон газар эзэмших эрх болон холбогдох гэрээг хүчингүй болгосон, түдгэлзүүлсэн, эсхүл хязгаарласан  эрх  бүхий  байгууллагын шийдвэр  байхгүй бөгөөд уг эрхийг цуцлах, түдгэлзүүлэх, хязгаарлах хууль зүйн үндэслэл байхгүй болно.

Иймд “Эхлэл брэнд” ХХК-ийн “Монастери тауэр” орон сууцны төсөл нь хууль ёсны бөгөөд хууль тогтоомжид заасны дагуу олж авсан газар эзэмших эрхэд үндэслэн хэрэгжиж байгаа төсөл болохыг мэдэгдэж байна.

Дээрх төслийн талаарх мэдээллийг иргэд та бүхэн албан ёсны эх сурвалжаас нягтлан авч, олон нийтийг төөрөгдүүлсэн бодит бус, худал мэдээлэлд автахгүй байх нь зүйтэй.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

#мэдэгдэл, #НЗДТГ,