Хилийн мөргөлдөөнийг намжаан гал зогсоох тохиролцоонд хүрсэн Камбож энэ хэлэлцээрээ зөрчсөн хэмээн Тайландын арми мэдэгдлээ. Тэд хоёр хоногийн хугацаанд гурван байршилд гал нээсэн тул өдөөн хатгалга цаашид үргэлжилбэл хариу арга хэмжээ авахаас өөр аргагүй хэмээн Тайландын тал онцолж буй.
"Энэ бол гал зогсоох тохиролцоо хэрэгжсэнээс хойших хоёр дахь удаагийн зөрчил бөгөөд хэлэлцээрийг үл хүндэтгэх, хурцадмал байдлыг намжаах оролдлогыг үгүйсгэх, хоёр орны хоорондын итгэлийг эвдсэн үйлдэл юм" гэж Тайландын армийн хэвлэлийн төлөөлөгч Винтай Сувари мэдэгджээ.
Харин Камбожийн Гадаад хэргийн яам энэхүү мэдэгдлийг няцааж, зөрчлөөс зайлсхийж, энх тайвныг эрхэмлэж буйгаа илэрхийлжээ. Сүүлийн 10 жилд хоёр улсын хооронд гарсан хамгийн том, дөрвөн өдөр үргэлжилсэн хилийн энэхүү мөргөлдөөний улмаас 43 хүн амиа алдаж, 300,000 гаруй иргэн дүрвэсэн юм. Гэсэн ч Малайз, АНУ, БНХАУ-ын хүчин чармайлтын дүнд хоёр тал гал зогсоох хэлэлцээр хийгээд байгаа билээ.
Эх сурвалж: Reuters

#Камбож, #Тайландын мөргөлдөөн,

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3555