Их Британийн Ерөнхий сайд Кеир Стармер болон Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди нар уулзаж, хоёр улс албан ёсоор чөлөөт худалдааны хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Энэхүү хэлэлцээрийн хүрээнд даавуу, нэхмэл, үнэт эдлэл, виски, автомашин зэрэг бараанд ногдуулах татварыг бууруулах бөгөөд хоёр улсын бизнес эрхлэгчдэд илүү өргөн боломж олгох юм. Гэрээний хэлэлцээ сүүлийн гурван жилийн турш үргэлжилсэн ч АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын татварын бодлогын нөлөөгөөр хурдтай урагшилж ийнхүү гарын үсэг зурлаа.
Их Британийн хувьд Европын холбооноос гарснаас хойш байгуулсан хамгийн том худалдааны хэлэлцээр нь энэ болж буй бөгөөд Энэтхэгийн хувьд хөгжингүй оронтой байгуулж буй стратегийн түншлэл болж байгаа юм. Энэхүү хэлэлцээрийг байгуулснаар хоёр тал 2040 он гэхэд худалдааны эргэлтээ 25.5 тэрбум фунт стерлингээр өсгөх зорилго тавьж байна. Мөн батлан хамгаалах, уур амьсгалын өөрчлөлт, гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр тэд түншлэлээ гүнзгийрүүлэхээр тохиролцлоо.
Эх сурвалж: Reuters

#Их Британи, #Энэтхэг,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3538