АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Япон Улстай худалдааны шинэ гэрээ байгуулснаа зарлалаа. Энэхүү гэрээний хүрээнд Япон АНУ-д 550 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаас гадна гаалийн 15 хувийн татвар харилцан ногдуулах юм байна. Шинэ хэлэлцээрийг хийхийн тулд Японы төлөөлөгч Рёсэй Аказава АНУ-д айлчилж, Цагаан ордонд уулзалт хийсэн бөгөөд АНУ-ын Худалдааны сайд Ховард Лутник, Сангийн сайд Скотт Бессент нар ч тохиролцоонд чухал үүрэг гүйцэтгэснийг ажиглагчид онцлов. 

Хоёр тал ийнхүү тохиролцсоны дүнд Япон Америкаас автомашин, ачааны машин, будаа, мөн хөдөө аж ахуйн зарим бүтээгдэхүүн худалдан авахад нээлттэй болж байна. “Энэ бол манай улсын хувьд чухал хамтын ажиллагаа. Японтой бид бат бөх харилцаагаа цаашид ч үргэлжлүүлсээр байх болно” хэмээн Дональд Трамп онцолжээ. 

Эх сурвалж: Reuters

#АНУ, #Япон,