“Улсын цол олгох тухай” зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр уншиж танилцуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх харваачдад Монгол Улсын цолны батламж, тэмдгийг нь гардуулан өгч, баяр хүргэлээ.
ҮНДЭСНИЙ СУРЫН ХАРВААНД ЭРЭГТЭЙ ХАРВААЧДААС:
- 40 сумнаас 38 сум онож хоёрдугаар байр эзэлсэн Баянхонгор аймгийн Баянлиг сумын уугуул, Баянхонгор аймгийн үндэсний сурын холбооны харваач Баярдаваагийн Баянмөнхөд “Улсын гарамгай харваач” цол,
- 40 сумнаас 38 сум онож тэргүүн байр эзэлсэн Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул, “Алдар” спорт хорооны харваач Хайдавын Хүрэлтуяад “Улсын мэргэн” цол.
ҮНДЭСНИЙ СУРЫН ХАРВААНД ЭМЭГТЭЙ ХАРВААЧДААС:
- 40 сумнаас 36 сум онож тавдугаар байр эзэлсэн Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын уугуул, “Цэц чандмань” харваачдын холбооны харваач Баянмөнхийн Сугармаад “Улсын тод харваач” цол,
- 40 сумнаас 36 сум онож дөрөвдүгээр байр эзэлсэн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул, “Алдар спорт” хорооны харваач Алаг-Эрдэнийн Содномпилд “Улсын онч харваач” цол,
- 40 сумнаас 36 сум онож гуравдугаар байр эзэлсэн Өвөрхангай аймгийн Бүрд сумын уугуул, Өвөрхангай аймгийн үндэсний сурын холбооны харваач Наваантуяагийн Банзрагчид “Улсын гоц харваач” цол,
- 40 сумнаас 38 сум онож тэргүүн байр эзэлсэн Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын уугуул, Дорнод аймгийн Баяндун сумын харьяат, Халиун-Өндөр багийн харваач Чагнаадоржийн Гандаваад “Улсын мэргэн” цол тус тус олголоо.




Эрдэнэт-Овоо:
USD | 3557
EUR | 4130
CNY | 512.1
RUB | 41.41
JPY | 22.71
KRW | 2.36



