АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Хятадын Засгийн газарт хандан дэлхийн хамгийн чухал далайн тээврийн замуудын нэг болох Хормузын хоолойг нээлттэй байлгахыг уриалав. Тэрбээр “Би Хятадын Засгийн газарт хандан Ирантай холбоо барихыг уриалж байна. Учир нь тэд газрын тосны нийлүүлэлтийн хувьд Хормузын хоолойгоос асар ихээр хамааралтай” гэж онцоллоо.
Ираны парламент Хормузын хоолойг хаах төлөвлөгөөг баталсан тухай тус улсын хэвлэлд мэдээлсний дараа АНУ ийм байр суурь илэрхийлжээ. Гэхдээ хоолойг хаах, эсэх эцсийн шийдвэрийг Ираны Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гаргана.
Хятад төдийгүй Энэтхэг, Япон, Өмнөд Солонгос зэрэг бусад Азийн эдийн засгууд ч мөн Хормузын хоолойгоор дамжин ирдэг түүхий нефть дээр ихээхэн хамааралтай байгаа юм.
Эрчим хүчний шинжээч Вандана Хари: “Иран Хормузын хоолойг хааснаар хожих зүйл маш бага, алдах зүйл ихтэй. Өөрөөр хэлбэл, хоолойг хаавал бүс нутгийн хөрш улсуудыг, тэр тусмаа гол түнш Хятадын уур хилэнг төрүүлж магадгүй” гэлээ.
Нөгөө талаас, Бээжин АНУ-ын цохилтыг буруушаан Вашингтоны нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн гэж мэдэгдэж, шуурхай гал зогсоохыг уриалаад буй.
Ташрамд, АНУ Ираны цөмийн байгууламжууд руу довтолсны дараа дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ огцом өссөн. Тухайлбал, даваа гарагт арилжаа эхлэхэд “Brent” маркийн газрын тосны үнэ нэг баррель нь 81.40 ам.доллар хүрсэн бөгөөд өдрийн дүнгээр 1.4 хувиар өссөн үзүүлэлттэй хаагджээ.
Эх сурвалж: BBC

#АНУ, #Хормузын хоолой,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3574