АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Ираны гурван цөмийн байгууламжид довтолгоо хийснийг зарлалаа. Түүний хэлснээр, эдгээр байгууламжид Фордоу, Натанз болон Эсфахан багтжээ.

Трамп хэлэхдээ “Бид Ираны гурван цөмийн байгууламж болох Фордоу, Натанз, Эсфаханд маш амжилттай дайралт хийлээ. Бүх онгоц одоо Ираны агаарын хилийн гадна байна” гэж тэрбээр Truth Social платформ дээр бичжээ.

Трамп мөн Фордоу дээр “бүрэн ачаалалтай бөмбөгдөлт” хийсэн бөгөөд бүх онгоц АНУ руу буцаж яваа гэж нэмж хэлсэн байна. АНУ-ын албаны хүний мэдээлснээр, Ираны эсрэг цохилтод B-2 бөмбөгдөгч онгоц оролцсон байна гэж Ройтерс агентлаг дамжууллаа.

Өмнө нь мэдээлж байсанчлан, АНУ-ын B-2 стелс бөмбөгдөгч онгоцнуудыг АНУ-ын Гуам арал руу шилжүүлсэн нь тэдгээр онгоцнууд Ираны эсрэг цохилтод оролцож магадгүй гэх таамаг дэгдээсэн юм.

Эх сурвалж BBC

#онцолсон, #шуурхай, #АНУ, #иран, #Цөмийн бөмбөг,