“Economist Intelligence Unit” (EIU) байгууллагаас жил бүр танилцуулдаг “Дэлхийн амьдрах чадварын индекс”-ийн 2025 оны тайлангаар Данийн нийслэл Копенгаген амьдрахад хамгийн таатай хотоор нэрлэгдлээ.
Тус тайланд дэлхийн 173 хотыг аюулгүй байдал, эрүүл мэндийн үйлчилгээ, соёл, орчин нөхцөл, боловсрол, дэд бүтэц зэрэг таван үндсэн шалгуураар, 100 оноогоор үнэлдэг. Копенгаген хот тогтвортой байдал, боловсрол, дэд бүтцийн шалгуурт тэргүүлж, нийт 98 оноо авснаар жагсаалтыг тэргүүлжээ.

Өмнөх жилүүдэд нэгдүгээр байранд бичигдэж байсан Австрийн Вена энэ удаа Швейцарийн Цюрих хотын хамт хоёрдугаар байрт орсон байна. Мөн Австралийн Мельбурн, Швейцарийн Женев, Сидней, Японы Осака, Шинэ Зеландын Окланд, Канадын Ванкувер хот араас нь  удааллаа. 

Ташрамд, дэлхий даяар амьдрах чадварын ерөнхий үнэлгээ 2024 онтой ижил 76.1 оноотой байгаа ч аюулгүй байдал дорджээ. Энэ нь терроризм, улс төрийн үймээн, орон сууцны хямрал, геополитикийн хурцадмал байдалтай холбоотой гэж тайланд онцолсон байна.

Эх сурвалж: Forbes 

#Дэлхийн мэдээ, #Амьдрахад хамгийн таатай хот, #Копенгаген,