Гэрэл зургийг MPA.mn

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Эрчим хүчний сайд Б.Найдалаа болон ХҮН намын зөвлөлөөс өчигдөр мэдээлэл хийсэн.

Тэрбээр эрчим хүчний салбарт энэ онд нийт 20 зууханд засвар хийхээр төлөвлөснөөс одоогоор есийнх нь засвар бүрэн дууссан, үлдсэн 11 зуухны засварын гүйцэтгэл 35-80 хувьд хүрээд байгаа бөгөөд өвөлжилтийн бэлтгэл ажил дунджаар 79 хувийн гүйцэтгэлтэй, хуваарийн дагуу үргэлжилж байна гэв.

Мэргэжилтнүүдийн тооцоолсноор ирэх өвлийн улиралд Монгол Улсын эрчим хүчний оргил ачаалал 1,956 МВт хүрэх төлөвтэй байна. Харин одоогийн суурилагдсан хүчин чадал 1,836 МВт байгаа юм.

Оргил ачааллыг дараах байдлаар хангахаар тооцоолжээ.

Үүнд:

-Дулааны цахилгаан станцаас – 1,410 МВт

-Салхин цахилгаан станцаас – 30 МВт

-Усан цахилгаан станцаас – 5 МВт

-Батарей хураагуураас – 150 МВт

-Импортоор – 350 орчим МВт

Ийнхүү дотоодын эх үүсвэрийн үйлдвэрлэл болон эрчим хүчний импортыг хослуулан ирэх өвлийн оргил ачааллыг хангахаар төлөвлөж байгааг Эрчим хүчний сайд мэдээлсэн юм.

#онцолсон, #live, #Б.Найдалаа:,