Гэрэл зургийг MPA.mn
Японы мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Хакүхо М.Даваажаргал Олон улсын сүмогийн холбооны ерөнхийлөгчөөр сонгогдлоо.
Түүнийг аравдугаар сарын 16-нд Азербайжан Улсын нийслэл Баку хотод болсон холбооны удирдах зөвлөлийн хурлаар ерөнхийлөгчөөр сонгосон байна. Тэрбээр тус холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан “Тоёота” компанийн ТУЗ-ийн дарга Акио Тоёдаг залгамжилжээ.
Хакүхо М.Даваажаргал сүмог дэлхийн олон улс, бүс нутагт түгээн дэлгэрүүлж, хүүхэд залуу үед өвлүүлэн үлдээх зорилготой байгаагаа илэрхийлсэн байна.
Тэрбээр мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд 45 удаа түрүүлсэн амжилтаараа түүхэнд бичигдсэн бөгөөд 2025 онд Японы Сүмогийн холбооноос гарснаасаа хойш сүмог олон улсад хөгжүүлэх чиглэлээр ажиллаж байгаа юм.

#сүмо, #Хакүхо М.Даваажаргал, #Олон улсын сүмогийн холбоо,

Эрдэнэт-Овоо:
USD | 3587