БНХАУ-ын Гуйлин хотноо 2026 оны аравдугаар сарын 20–21-ний өдрүүдэд НҮБ-ын Аялал жуулчлалын байгууллага (UN Tourism)-ын урилгаар зохион байгуулагдаж буй “Аялал жуулчлалын чиг хандлага ба хэтийн төлөв” сэдэвт 20 дугаар форумд Монгол Улсын Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо (АЖМХ) оролцож байна.

Форумын хүрээнд UN Tourism болон Номхон далайн Азийн аялал жуулчлалын холбоо (PATA)-ноос хамтран зохион байгуулсан хэлэлцүүлэгт UN Tourism байгууллагын Зах зээлийн мэдээлэл, бодлого, өрсөлдөх чадвар хариуцсан ахлах хөтөлбөрийн ажилтан Хавьер Руэскас “2026 он ба түүнээс хойших аялал жуулчлал: Дэлхийн аялал жуулчлалын барометрийн хамгийн сүүлийн үеийн тайлан” сэдвээр илтгэл тавилаа.

Илтгэлд дурдсанаар, 2025 онд дэлхийн олон улсын жуулчдын тоо 1.544 тэрбумд хүрч, өмнөх оноос 5 хувиар өссөн байна. Энэ нь COVID-19 цар тахлын дараа дэлхийн аялал жуулчлалын салбарын сэргэлт үргэлжилж байгааг илтгэж байна.

2025 оны олон улсын жуулчдын аяллын бүс нутгийн бүтцээр Европ 52 хувийг, Ази, Номхон далайн бүс 22 хувийг, Америк 14 хувийг, Ойрх Дорнод 7 хувийг, Африк 5 хувийг тус тус эзэлжээ.

Харин 2026 оны эхний хагас жилийн байдлаар дэлхийн олон улсын жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 0.4 хувиар өссөн байна. Түүнчлэн Ази, Номхон далайн бүсийн аялал жуулчлалын орлого 2025 онд 476 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 9 хувиар нэмэгджээ.

Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөр дэлхийд тэргүүлэх 20 чиглэлийн долоодугаарт эрэмбэлэгдэв. Тодруулбал, UN Tourism байгууллагын танилцуулсан 2026 оны эхний хагас жилийн олон улсын жуулчдын ирэлтийн өсөлтийн үзүүлэлтээр Монгол Улс өмнөх оны мөн үетэй харьцуулахад 27 хувийн өсөлт үзүүлж, дэлхийн хэмжээнд долоодугаарт жагссан байна.

Энэхүү үзүүлэлт нь Монгол Улсын аялал жуулчлалын салбарын олон улсын зах зээл дэх өсөлт, өрсөлдөх чадварын талаарх эерэг мэдээлэл болж байна. Мөн Монгол орны байгаль, нүүдлийн соёл, түүхэн өв, өвөрмөц аяллын бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд таниулах, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын ач холбогдлыг онцолж байна.

Монгол Улсын аялал жуулчлалын салбарын цаашдын тогтвортой өсөлтийг хангахад үйлчилгээний чанар, дэд бүтэц, хүртээмжийг сайжруулахын зэрэгцээ байгаль, соёлын өвийг хамгаалсан хариуцлагатай аялал жуулчлалыг хөгжүүлэх нь чухал хэвээр байна.

#Монгол Улсын Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо, #АЖМХ,