Лос-Анжелес хотоос эхэлсэн эсэргүүцлийн жагсаал Нью-Йорк, Атланта, Чикаго, Сиэтл, Бостон, Вашингтон зэрэг 10 гаруй томоохон хотод тархаж өргөжсөөр байна. Хууль бус цагаачдыг илрүүлэх, баривчлах Дональд Трампын шийдвэрийг эсэргүүцсэн уг жагсаалын үеэр Цагаан ордны шийдвэрээр 700 тэнгисийн явган цэрэг, Үндэсний гвардийн 4000 алба хаагч Лос-Анжелес руу оруулаад буй. 

Гэвч энэ шийдвэрийг Ардчилсан намаас гаралтай сенатчид эрс эсэргүүцэж, Калифорни мужийн захиргаа холбооны Засгийн газрыг шүүхэд өгөөд байна. Пентагоны мэдээлснээр, Лос-Анжелест оруулсан цэргүүд зөвхөн холбооны өмч, албан хаагчдыг хамгаалахаас гадна Цагаачлал ба гаалийн албаны (ICE) дайчилгааны үед тусламж үзүүлэх аж. 

Эх сурвалж: Reuters

#онцолсон, #АНУ,