АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон тэрбумтан Илон Маск нарын хооронд хэдэн жилийн турш үргэлжилсэн нөхөрсөг харилцаа сүүлийн үед муудаж, маргаан, доромжлолын хэлбэрт шилжлээ. Сүүлийн долоо хоногт Маск Трампын гол санаачилга болох төсвийн тухай хуулийг шүүмжилж, идэвхтэй эсэргүүцэж байв. Харин пүрэв гарагт Ерөнхийлөгч Трамп Германы Канцлерыг Цагаан ордонд хүлээн авч уулзах үедээ Илон Маскт урам хугарснаа илэрхийлэв. Үүний хариуд Маск твиттер дээр цуврал дайралт хийж, Трампыг Жеффри Эпштэйний хэрэгтэй холбоотой нууц материалд багтсан хэмээн мэдэгдэв.

Трамп үүний хариуд ”Маск галзуурсан” хэмээн Truth Social-д бичиж, Засгийн газрын гэрээ хэлцлүүдийг нь цуцална хэмээн сүрдүүллээ. Маргааны улмаас Tesla компанийн хувьцаа 14 хувиар унаж, компанийн үнэлгээ нэг их наяд ам.доллароос доошилсон байна. Одоо дэлхийн хамгийн баян хүн, хамгийн хүчирхэг улс төрч хоёрын зөрчил олон нийтийн өмнө ил болсон нь улс төр, бизнесийн хүрээнд ихээхэн анхаарал татаж буй юм.

Эх сурвалж: BBC

#онцолсон, #илон маск, #Маск, #Трамп,